ХУВААРЬ: Аймаг, сумдын баяр наадмын НЭГДСЭН ТОВ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Монголын тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон. Үүнтэй холбоотойгоор манай сайт 21 аймгийн баяр наадам, тэгш ой нь тохиож буй зарим сумдын хуваарийг дэлгэрэнгүй хүргэж байна.


АРХАНГАЙ: Тэгш ой нь тохиож буй сумдын наадам 14-16-ны өдрүүдэд болно

Архангай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо тэмдэглэнэ. Харин тэгш ой нь тохиож байгаа Төвшрүүлэх /80 жил/, Булган /90 жил/, Өгийнуур /70 жил/ сумдын баяр наадмыг долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд, бусад сумдын баяр наадмыг долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд тэмдэглэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

БАЯН-ӨЛГИЙ: Хоёр сум тэгш ойгоо тэмдэглэнэ

Баян-Өлгий аймгийн хувьд тэгш ойгүй бөгөөд баяр наадмаа долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Харин сумдын удирдлагуудаас гаргасан санал Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвлөмж зэргийг харгалзан сумдын баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхлээр шийдвэрлэв. Харин тэгш ой нь тохиож буй Буянт сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг 2022 оны долдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд, Ногооннуур сум үүсэн  байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг 2022 оны есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар боллоо.

БАЯНХОНГОР: Цар тахлаас болж хойшилсон баяр наадмаа нэгтгэн тэмдэглэнэ

Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80, 81 жилийн ойн арга хэмжээ 2022 оны долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас Баянхонгор аймаг түүхт 80 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэх байсан хэдий ч зохион байгуулалтын арга хэмжээгээ хойшлуулсан юм.

Харин энэ онд 80 жилийн тэгш ой нь тохиож буй Баянговь сумын баяр наадмыг долдугаар сарын 08, 09, 10-нд, Жаргалант сумын баяр наадмыг долдугаар сарын 18, 19, 20-нд бусад сумдын баяр наадмыг долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд /сум өдрөө сонгоно/ зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Баянхонгор аймагт долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах юм.

БУЛГАН: Сумдын баяр наадам долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Булган аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн аймгийн баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин сумдын баяр наадмыг долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд тэмдэглэх аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.

ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг сумын 80 жилийн ойг тэмдэглэнэ

Говь-Алтай аймаг баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Харин тэгш ойгүй сумдын баяр наадам долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах бол Есөнбулаг сумын 80 жилийн түүхэн ойг долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон байна.

ГОВЬСҮМБЭР: Сумдын наадам долдугаар сарын 2-ноос эхэлнэ

Говьсүмбэр аймгийн хувьд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх бол Шивээговь сум долдугаар сарын 2-3-нд, Баянтал сум долдугаар сарын 7-8-нд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

ДАРХАН-УУЛ: Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойг тэмдэглэнэ

Дархан-Уул аймгийн хувьд долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн энэ жил Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Харин Дархан сум долдугаар сарын 8-9-нд, Хонгор,Орхон  сумд долдугаар сарын 5-6-нд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

ДОРНОГОВЬ: Зүүн бүсийн хурдан морины уралдаан болно

Дорноговь аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам өнөө жил тохиож байна. Тиймээс Засгийн газрын шийдвэрийн дагуу баяр наадмаа долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Харин Алтанширээ, Даланжаргалан, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах сумдын наадмыг долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд, Эрдэнэ, Иххэт сумдын наадмыг долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд, Айраг, Замын-Үүд, Хатанбулаг сумдын наадмыг долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд, Дэлгэрэх сумын наадмыг долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд, Мандах сумын наадмыг долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд, Хөвсгөл сумын наадмыг долдугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар болсон байна.

Үүнээс гадна энэ жил Дорноговь аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах тов гарсан бөгөөд долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

ДОРНОД: Улсын наадамтай зэрэг наадамлана

Дорнод аймгийн хувьд долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх бөгөөд тэгш ойтой сумаас бусад сумдын баяр наадмыг долдугаар 10, 11-ний өдрүүдэд, тэгш ой нь тохиож буй Баянтүмэн сумын баяр наадмыг долдугаар 8-9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

ДУНДГОВЬ: Сумдын наадам долдугаар сарын 1-нээс эхэлнэ

Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс аймгийн баяр наадмыг долдугаар 29-31-нд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан бол аймгийн хэмжээнд Хулд, Цагаандэлгэр, Өлзийт сумд баяр наадмаа эхлэн тэмдэглэх юм. Тус сумдын баяр наадам долдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол  Өндөршил сум долдугаар сарын 4-5-ны өдрүүдэд, Говь-Угтаал, Гурвансайхан сумд долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд, Дэлгэрцогт, Баянжаргалан, Дэрэн сумд долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд, Адаацаг, Сайхан-Овоо сумд долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд баяр наадмаа тус тус тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Харин сургуулийнх нь тэгш ой таарч буй Дэлгэрхангай сумын баяр наадам долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох бол Эрдэнэдалай сумын баяр наадам долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд, Луус сумын баяр наадам долдугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах ажээ.

Түүнчлэн Дундговь аймагт өнөө жил Говийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээ долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохиогдоно.

ЗАВХАН: Тэгш ойгүй сумдын наадмыг долдугаар сарын 6-7-нд тэмдэглэнэ

Завхан аймгийн 99 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Харин түүхэн тэгш ой тохиож буй сумдаас бусад сумдын баяр наадмыг долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин түүхэн тэгш ой тохиож буй сумдаас бусад сумдын баяр наадмыг долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 ОРХОН: Эрдэнэтчүүд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадамлана

Орхон аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол аймгийн төвийн Баян-Өндөр сум мөн тухайн өдөр баяр наадмаа тэмдэглэх юм. Харин Жаргалант сумын баяр наадмыг долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэдий ч одоогоор Засаг даргын шийдвэр гараагүй байгаа ажээ.

ӨВӨРХАНГАЙ: Тэгш ой, зуны бүсийн хурдан морины уралдаанаар үргэлжилнэ

Энэ жил Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ой тохиож байна. Ойн баяр наадам долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох бол Хархорин сумын баяр наадам долдугаар сарын 8, 9-нд, Уянга сумынх долдугаар сарын 10, 11-нд болох ажээ.

Түүнчлэн энэ жил Өвөрхангай аймагт Зуны бүсийн хурдан морины уралдааныг долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулна.

ӨМНӨГОВЬ: Дөрвөн өдөр дараалан наадамлана

Энэ жил Өмнөговь аймгийн 90 жилийн ой тохиож байгаа. Тэгвэл аймаг байгуулагдсаны тэгш ойгоо долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах бол үргэлжлүүлээд 29-31-ний өдрүүдэд Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохиох ажээ.

Харин тэгш ойтой Булган сумын наадам долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох блл бусад сумдын баяр наадам долдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Цогтцэций сумын хувьд долдугаар сарын 1, 2-нд наадамллах ажээ.

СҮХБААТАР: Аймгийн наадмаа Зүүн бүсийн уралдаантай хамтатган тэмдэглэнэ

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жил, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг хамтатган долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Харин сумдын наадам аймгийн Засаг даргын захирамжийн дагуу долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд болох ажээ.

СЭЛЭНГЭ: Алтанбулаг сумын наадам 6-р сарын 24-25-нд болно

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулагдана. Харин Алтанбулаг сумын наадам зургадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болох бол Сүхбаатар сум долдугаар сарын 1-нд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

Үргэлжлүүлэн долдугаар сарын 5-нд Зүүнбүрэн сум, долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Сайхан, Түшиг, Цагааннуур сум баяр наадмаа тэмдэглэнэ.

Түүний дараа долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Ерөө, Мандал, Орхон, Хушаат сумд баяр наадмаа тэмдэглэх бол долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Баруунбүрэн, Жавхлант, Сант, Шаамар сумын наадам, долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Орхонтуул сумын баяр наадам болох ажээ.

Харин Баянгол сум долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх бол Хүдэр сум долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгуулах гэнэ.

ТӨВ: Сумдын наадмыг нэгдсэн байдлаар тэмдэглэнэ

Төв аймаг баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх бол сумдын баяр наадмаа долдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсон байна.

УВС: Тэгш ойгүй сумд долдугаар сарын 8-9-нд наадамлана

Увс аймаг Засгийн газраас гаргасан шийдвэр, тогтоолын дагуу  Үндэсний их баяр наадмаа долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаангом суманд зохион байгуулна. Харин Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Түргэн, Тэс, Ховд, Цагаанхайрхан сумд баяр наадмаа долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд, Наранбулаг түүхэн тэгш 70 жилийн ойгоо долдугаар сарын 24-25-нд, Хяргас сум тэгш ойгоо долдугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

ХОВД: Зарим сумдын баяр наадам 9-р сард болно

Өнөө жил Ховд аймгийн түүхэн ой тохиож буй. Тиймээс аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 10, 12-нд тэмдэглэх бол тэгш ой нь тохиож буй Дуут сумын баяр наадам долдугаар сарын 16, 17-нд, Мөст сумынх долдугаар сарын 17-18-нд, Үенч сумынх 9-р сарын 5-7-нд, Булган сумын баяр наадам есдүгээр сарын 8-10-нд тэмдэглэх ажээ.

Харин бусад сумдын баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болох юм. Түүнчлэн долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн хурдан морины уралдаан болно.

ХӨВСГӨЛ: Хангайн бүсийн хурдан морины уралдаан болно

Хөвсгөл аймгийн хувьд энэ жил 90, 91 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд баяр наадмаа долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хангайн бүсийн хурдан морины уралдаантайгаа хамтран тэмдэглэхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн нэлээд олон сум тэгш ойн тохиож байгаа юм. Тодруулбал, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагаан-Уул, Эрдэнэбулган, Арбулаг, Бүрэнтогтох, Тариалан, Их Уул, Түнэл, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Чандмань-Өндөр зэрэг сумдын 70, 90, 91 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагаан-Уул, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Галт, Жаргалант, Рашаант, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Хатгал тосгон, Цагаан нуур, Шинэ-Идэр сумдын баяр наадмыг долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд, Арбулаг, Бүрэнтогтох, Тариалан, Их Уул, Түнэл, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Чандмань-Өндөр сумдын баяр наадмыг долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

ХЭНТИЙ: “Их хурд 9” болно

Хэнтий аймгийн баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин сумдын баяр наадмыг долдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах бол тэгш ой нь тохиож буй Батширээт сумын наадмыг долдугаар сарын 14, 15-нд хийхээр болжээ.

Түүнчлэн Хэнтий аймагт энэ жил “Их хурд 9” шигшмэл хурдан морьдын уралдаан болох товтой бөгөөд долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

НАЛАЙХ ДҮҮРЭГ: Их уурхайг улсын мэдэлд авсны түүхт 100 жилийн ойг тэмдэглэнэ

Налайх дүүргийн баяр наадмыг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Төвийн бүсийн наадмыг Налайх дүүрэгт долдугаар сарын 29,30,31 нд зохион байгуулах юм.

Түүнчлэн Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны түүхт 100 жилийн ойг Төвийн бүсийн наадмын хамт тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ.

Төгсгөлд өгүүлэхэд,  Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулдаг "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(66.181.160.37) 2022 оны 07 сарын 20

ажиллахгүй болсон уурхайн ойг тэмдэглэнэ ч гэх шиг

0  |  0
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 11

Улсаа хоцрогдолд оруулж хүмүүсээ ядууралд автуулсныг наадамдаж сарниулах гэсэн монголын үхээнц төрийн үйл ажиллагаа 9 хоног үргэлжилнэ.

0  |  0
Завхан(192.82.74.176) 2022 оны 06 сарын 27

Завханы наадмыг ойлгосонгүй

0  |  0
С. Сосорбарам (202.55.188.45) 2022 оны 07 сарын 01

Хурдан морины уралдааны гарааны төхөөрөмж аваад будлиангүй сайхан наадаарай...гараа сайн бол бариа сайн... 91919169

2  |  0
Mgl(66.181.161.38) 2022 оны 07 сарын 14

Nalaikh 10, 11nd bolno

2  |  0
Tsrnguun(202.126.90.11) 2022 оны 06 сарын 24

Nalaih Bagahangai duurgiin Naadam hezee boloh yum bol

0  |  0
Tsenguun(202.126.90.67) 2022 оны 06 сарын 24

Nalaih Baganuur maadam hezee boloh be

0  |  0
Top