Наадмын соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
57 минутын өмнө

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам ирэх долоодугаар сард болно. Соёл урлагийн газраас соёл урлагийн 14 арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Соёл урлагийн газрын дарга, Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дэд дарга Г.Батхуяг болон холбогдох албан хаагчид Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”, “Дээлтэй Монгол наадам”, “Соёлын наадам”, “Улаанбаатарын үдэш 2026”, “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлийн явцын талаар зохион байгуулагч талуудын мэдээллийг сонсож үүрэг, чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top