Малид НҮБ-ын хоёр энхийг сахиулагч амиа үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Мали дахь “MINUSMA” НҮБ-ын энхийн сахиулах ажиллагааны хоёр алба хаагч тус улсын зүүн хойд хэсэгт гарсан зэвсэгт халдлагын улмаас амь үрэгджээ. Малигийн Гао хотоос зүүн хойд зүгт байрладаг Таркинт тосгонд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хангамжийн цуваа халдлагад өртжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш энхийг сахиулагчид руу халдсаныг эрс буруушааж, НҮБ-ын энхийг сахиулагч руу халдах нь олон улсын эрх зүйн дагуу цэргийн гэмт хэрэг гэж үздэгийг онцолжээ. Тэрбээр Малигийн эрх баригчдад хандан бүхий л хүчин чармайлт гаргаж, амиа алдсан хоёр энхийг сахиулагчдын алуурчдыг илрүүлж, хариуцлага тооцохыг уриалсан байна.

НҮБ-ын “MINUSMA” энхийг сахиулах ажиллагааг 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Малигийн аюулгүй байдлын салбарт тусгай даалгавар хэрэгжүүлэх зорилгоор байгуулжээ. Тус ажиллагаанд 13 мянган энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top