Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулсны дараа тус улсад цэргээ илгээхийг хүссэн Өрнөдийн орнуудын цэргийг Украинд НҮБ-ын энхийг сахиулагчдын статустай байрлуулах боломжийг хэлэлцэх саналыг гуравдугаар сарын 20-нд Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалт дээр дэвшүүлсэн тухай The Daily Telegraph сонин мэдээлсэн байна.
“НАТО-гийн гишүүн орнуудын цэргийг Украины нутаг дэвсгэрт ямар ч далбаан дор, ямар ч шалтгаанаар байрлуулах нь Орост аюул нүүрлүүлэх учраас ОХУ үүнийг ямар ч нөхцөлд хүлээн авахгүй” гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров гуравдугаар сарын 12-нд мэдэгдсэн юм.
Украинд цэргээ илгээхийг хүссэн Өрнөдийн орнуудын эвсэл Украинд цэргээ илгээхийн оронд агаарын орон зайд эргүүл хийх, тэнгисийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэж эхэлсэн тухай Financial Times сонин мэдээлжээ.
Яриа хэлэлцээний сэдэв солигдсон нь Украины мөргөлдөөнийг зохицуулсны дараа тус улсад үлэмж тооны цэрэг байрлуулах боломж Их Британийн Зэвсэгт хүчинд байхгүйг харуулж байна гэж тус улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жек Уотлинг үзэж байна. “Их Британи улс мөргөлдөөнийг зохицуулсны дараа энхийн хэлэлцээрийг мөрдүүлэхийн тулд Украинд явуулах хуурай замын болон тэнгисийн цэргийн, агаарын цэргийн хүчний ажиллагаа явуулах төлөвлөгөөнүүдийг хэлэлцэж байна” гэж тус улсын ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 7 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл
SEKSDI80955877
SEKSDI80955877
SEKSDI80955877
Украйн барууныхны тоглоом болжээ
хөгшин европ дэлхийн 1,2-р дайныг өдөөж ялагдсан...одоо 3-р дайныг өдөөхөөр санаархаж байгаа юмуу??? тэгвэл Вангагийн зөгнөл биелэлээ олж европ эзгүйрэх байх даа.......
Дураараа иванууд юмаа. Украйнаас дээрэмдсэн газар нутгаа буцааж өг бас хулгайлагдсан украйн хүүхдүүдийг буцааж өг, дайны нөхөн төлбөр өг тэгвэл дайныг зогсоож болох юм.