Төв аймгийн Номын сан шинэ байранд орно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Өнгөрсөн 2019 оны наймдугаар сард аймгийн Засаг дарга Ж.Батжаргал БНСУ-ын Пёнтак хотод зочилж, хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн номын сангийн шинэ байрны талаар гэрээ байгуулсан билээ.

Энэ ажил биеллээ олж, аймгийн Нийтийн номын сангийн засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. Төв аймгийн нийтийн номын сан нь анх 1944 онд байгуулагдаж байсан түүхтэй. 1990 онд нэг ээлждээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орсон байна. Сан хөмрөгтөө 34 мянган номтой, жилд дунджаар 4000 орчим байнгын уншигчдад хүрч үйлчилдэг.

Шинэ номын сантай болсноор нэг ээлждээ 160 уншигч, үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 3 уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Төв аймгийн иргэд номын сангийн шинэ барилгаа энэ оны 8 дугаар сард хүлээн авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top