Монгол бүсгүй урт хөлөөрөө дэлхийд 2-т жагсаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

“Монголын 29 настай бүсгүй Б.Рэнцэнхорлоо хөлийнхөө уртаар дэлхийд хоёрт жагсаж байна. Түүний өмнө АНУ-ын Техас мужийн 16 настай Мачи Керрин л бичигдэж байна” гэж Их Британийн Daily Mirror онцолжээ.

Будын Рэнцэнхорлоо 205.7 см өндөр, хөлийн урт нь 134.1 см. Түүний гэр бүл бүгд өндөр. Аав нь 208.2 см, ээж нь 185.4 см өндөр хүмүүс. Б.Рэнцэнхорлоо хөлөө нуудаггүй, харин хүмүүст харуулахын тулд богино өмд өмсдөг гэнэ.

Daily Mirror-т ярилцлага өгөхдөө тэрбээр “Би хөлөө улам урт харагдуулахын тулд өндөр өсгийтэй гутал, шорт өмсөх дуртай. Хөл минь намайг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг” гэж ярьжээ.

Б.Рэнцэнхорлоо дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг ч Гиннесийн номд орох сонирхолгүй, орохын төлөө зүтгэх ч бодолгүй гэнэ.

“Таарах хэмжээний хувцас олох амаргүй. Би 45 размерийн гутал өмсдөг. Азид тийм том гутал бараг олдохгүй. Монгол, Өмнөд Солонгост ч хэцүү. АНУ-д ч таарах хувцас хайгаад олоогүй. Онлайнаар л авахыг хичээдэг. Нэгдүгээр ангид суралцаж байхдаа ч би багштайгаа адилхан 168 см өндөр байлаа. Багадаа хэт өндрөөсөө ичдэг байсан ч одоо би бие хаа, урт хөлөөрөө бахархдаг” гэж тэр ярьж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ider(92.239.170.82) 2020 оны 07 сарын 26

huurhun huuhen be yasan

0  |  0
Хотын иргэн(202.9.46.124) 2020 оны 07 сарын 08

Хөөрхөн охин. Улаанбаатар хотод МУИС- ийн орчимд нэг удаа тааралдаж байсан. Урт хөл нь холоос онцгой харагдаж билээ. Тэр үед 18-20 орчим настай байжээ. Аз жаргал сайн сайханыг хүсье. Монголын нэг бахархал.

0  |  0
Shuuh(202.126.88.157) 2020 оны 07 сарын 09

Owchin shuu dee.gajig.eruul mend nas ahih tusam ogtsom muudna

1  |  1
Wow(103.229.123.115) 2020 оны 07 сарын 07

Saihan busgui bnaa

0  |  0
Top