Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, түүний гэргий М.Цэндсүрэн нарын талархалын хүлээн авалтын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, ХКН, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, Хууль зүйн яам, Улсын цагаачлалын удирдах газар, ЭКСИМ банк зэрэг төр, засгийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
Дэд сайд Луо Жаохуй, элчин сайд Д.Ганхуяг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, улс төрийн харилцан итгэлцэл, иргэд хоорондын харилцан ойлголцолыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь БНХАУ-ын Гадаад хэргийн яам өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын нэрт дуучин, жүжигчин Тэнгэрт Монгол Улсын Төрийн дээд одон медаль Алтангадас одонг гардууллаа. Тэнгэр 2017 онд Алтан гадас одонгоор шагнагдсан ч хүндэтгэх шалтгаанаас авч амжаагүй байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Bayr gurgey.Duuchin Tengert.
ohin ehner ni ch saihan guunianuud shuu
Зайл