Буриад бүсгүй ОХУ-ын дэд мисс боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Энэ сарын 15-нд Москвад явагдсан “Миссис Россия Мира 2020” гоо бүсгүйн тэмцээнд буриад бүсгүй Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ.

Тэмцээнд оролцох бүсгүйчүүдэд гэрлэсэн байх, доод тал нь нэг хүүхэдтэй байх шалгуур тавьдаг. Энэ жилийн уралдаанд нийт 46 эмэгтэй оролцосноос хамгийн залуу нь 22, хамгийн ахмад нь 51 настай байжээ.

Уралдаанд түрүүлсэн Североморскийн Мария Жабинская, Светлана Албегова нар ирэх 11 дүгээр сард Шри-Ланкад болох дэлхийн тэмцээнд оролцоно. Энэ жил буриад бүсгүйчүүд тун сайн оролцсон. Алгабеговагаас гадна Олеся Игумнова, Александра Балданова, Бальжидма Янданова, Анна Хохолова нар тусгай шагнал хүртжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kitayka(66.181.168.131) 2020 оны 08 сарын 23

china

0  |  1
Budaev(172.56.42.177) 2020 оны 08 сарын 18

Bitgiii hutsaa 1 bol uur.

0  |  0
Budaev(172.56.42.177) 2020 оны 08 сарын 18

Bitgiii hutsaa 1 bol uur.

0  |  0
Budaev(172.56.42.177) 2020 оны 08 сарын 18

Bitgiii hutsaa 1 bol uur.

0  |  0
Бат (103.140.10.163) 2020 оны 08 сарын 23

Буриадууд урагшаа

2  |  0
Top