Насанд хүрээгүй охидыг уруу татсан япон дуучдыг шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Японы алдарт дуучин Ямашита Томохиса, Камэнаши Казүя нар насанд хүрээгүй охидтой согтууруулах ундаа хамт ууж, уруу татсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Хоёр дуучны харьяалагддаг Johnny & Associates агентлагаас Ямашитагийн уран бүтээлийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, Казүяд хатуу анхааруулга өгсөн байна.

Дуучин залуус долоодугаар сарын 30-нд Токиогийн нэгэн цэнгээний газарт 17-18 насны хоёр модельтой үүрийн 4 цаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэжээ. Моделиуд тэдэнд насаа худлаа хэлсэн ч агентлагаас залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлсэн гэж үзэн, дуучдыг шийтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top