National Geographic: Монгол эхийн зураг шилдэгт багтжээ

2020 оны 08 сарын 20

National Geographic Traveler UK сэтгүүлийн газраас шилдэг гэрэл зургийн “National Geographic Traveler” уралдааны финалын шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлалаа. Энэ жилийн уралдаанд сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчдын нийт 4500 зураг ирснийг Хот, байгаль, цаг уур, хүмүүс гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулж, энэ сарын 25-нд ялагчдыг зарлана.

“Хүмүүс” төрөлд гэрэл зурагчин Кае Локеттийн Монголд авсан “Алдарт эх” зураг шалгараад байна. Алдарт эхийн одонгоо зүүсэн 68 настай Дүгэржав бол найман хүүхэд, 22 ач зээтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gr(202.131.234.242) 2020 оны 08 сарын 20

tsalin tsavuu

0  |  0
зочин(43.228.130.224) 2020 оны 08 сарын 20

Яг л байгаагаараа сайхан ээжид урт наслахыг хүсэн ерөөе

1  |  0
Top