Амарбаясгалант хийд ОХУ-ын зурагчдын нүдээр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд оршдог.  Монголын хамгийн том гурван хийдийн нэг болох Амарбаясгалант хийдэд ОХУ-ын сэтгүүлчид зочилж, гэрэл зургийн сурвалжилга бэлтгэжээ.

Амарбаясгалант хийдийг 1930 оны үед шашны эсрэг кавпанит ажлын үеэр шатаажээ. Хийд 50 гаруй жил эзгүй байсны эцэст 1988 оноос сэргээн босголтын ажил эхэлсэн юм.

Домгоос үзэхэд хийд барих газар хайж явсан лам нарын замд тоглож байгаа хоёр хүүхэд тааралдсан нь сайны шинж байжээ.

Хийдийг 1727 оноос барьж эхлэн, 1860 онд дуусгасан байна.

Тэр үеийн Монголын соёлын том төлөөлөгч Занабазарын зураг төслөөр барьжээ.

XX зууны эхээр энд 8000 лам ном уншиж байв.

1937 оны хэлмэгдүүлэлтййн үед лам нар хийдийнхээ бурхан тахилын хэсгийг нууж чадсан байна.

1988 оноос сэргээн босголтын ажил эхэлсэн.

Одоо энд хэдэн арван лам амьдардаг.

Сэргээн босголтын дараах анхны лам нарт их хэцүү байсан гэдэг. Тэд бүхнийг өөрсдөө эхлэх шаардлагатай болсон.

Урьд өмнө хорин жил ном үзэж байж, цол авдаг байлаа.

Лувсан дөнгөж 29 настай, хийдэд дөрвөн жил болсон.

Гэхдээ тэр одоо өөрийн шавьтай багш лам. Шавь нараа өглөө 7 цагт сэрээж, өчигдрийн хичээлийг нь шалгаад үд болтол шашны ном заана. Үдээс хойш утга зохиол, тоо үзнэ.

Шавь олох тун хэцүү. Энд гар утас хэрэглэх хориотой. Эцэг эх нарыг жилд хоёр удаа л хүлээн авдаг.

“Би өөрийгөө багш гэж нэрлэх нь зөв үү гэж эргэлздэг. Би өөрөө сурж байгаа хүн. Гэхдээ би энэ хийддээ эрт үеийнх нь нэр алдрыг эргүүлэн авчрах хүсэлтэй” гэж Лувсан ярьлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top