Лисагийн Парис дахь хувцаслалт, бүжгийг шүүмжлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Францын нийслэл Парис хотын Stade de France стадионд BLACKPINK хоёр өдөр дараалан тоглолт хийсэн. Энэ хоёр өдөр нийт 110 мянган үзэгч цугласан нь хоёр жилийн өмнөх тоглолтоос нь хоёр дахин их тоо байлаа. Дэлхийгээр тойрон DEADLINE тоглолтоо хийж буй BLACKPINK-ийнхнээс энэ удаад Лиса ихээхэн шүүмжлэл хүртлээ.

Жинхэнэ нэр нь Пранприа Манобан буюу эдүгээ 28 настай Лисаг Парис дахь тоглолтын үеэр хэт богино юбкатай бүжиглэж, дэндүү задгай хувцаслалаа гэж шүүмжилжээ. Бүжгийг +18-ийнх гэж хүртэл шүүмжилсэн байна.

Тоглолтыг бүх насныхан үзсэн тул хүүхэд, өсвөр насныханд ямар үлгэр дуурайлал үзүүлж, юу бодогдуулсан бол гэх шүүмжлэл их гарсан гэнэ. Гэхдээ дан шүүмжлэх бус мөн зоригтой хувцаслалт, бүжгийг нь дэмжсэн хүмүүс ч байна.

Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлүүдэд “Хүмүүс жирийн нэг бүжгийг дэндүү эмзэглэж хүлээн авах юм аа” гэж нэгэн бичсэн бол “Үгүй ээ, энэ одоо тэгээд хувцас өмссөн юм уу?”, “Энэ арай хэтэрчээ. Ингэж хувцаслачихаад бүжиглэж болох юм бол яагаад тайчигчдыг элдвээр хэлээд байдаг юм бэ?”, “Лиса угаасаа л бие галбираа харуулах дуртай. Хөлөө л жаахан хол тавьж. Ер нь асуудал хувцсандаа л байна”, “Дэлхийн тайзнаа шүү дээ. Өөр улсад энэ чинь жирийн зүйл” гэх мэтээр олон сэтгэгдэл хөвөрчээ.

Хэдийгээр Лиса шүүмжлэлийн бай болсон ч гэлээ тоглолтынхоо зургуудаас сошиал хаягтаа орууллаа. Өмнөд Солонгост түүнийг шүүмжлэх өнгө аяс ахиу байсан бол харин олон улсад зоригтой хувцаслалт, гоё бүжиглэлтийг нь сайшаан магтсан сэтгэгдлүүд хөвөрчээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.93.119) 2025 оны 08 сарын 12

bugs hoshnogo saitai shn amtadshu

0  |  0
23(103.212.116.197) 2025 оны 08 сарын 08

Энэ 4 угаасаа л хэт задгай байдлаараа хүмүүсийг татдаг. Бусад охидын хамтлаг дуурайж байгаа харагддаг. Бөгсөө л их хөдөлгөдөг.

0  |  0
23(103.212.116.197) 2025 оны 08 сарын 08

Энэ 4 угаасаа л хэт задгай байдлаараа хүмүүсийг татдаг. Бусад охидын хамтлаг дуурайж байгаа харагддаг. Бөгсөө л их хөдөлгөдөг.

0  |  0
Хөөш(202.126.90.198) 2025 оны 08 сарын 08

Хуц

0  |  0
Дорж(202.9.46.8) 2025 оны 08 сарын 09

Яг я шиг бна.

1  |  0
Top