“Чингис хааны тогоо” ном ОХУ-ын хамгийн борлуулалттай номын тоонд орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Эрхүү хотын түүхч Станислав Гольдфарбын “Чингис хааны тогоо” уран зохиолын ном өнөөдөр Москва хотын "Лабиринт" хэвлэлийн газрын хамгийн борлуулалттай 20 номны тоонд орлоо.

Номын тайлбарт “Чингис хааны нандин зүйлсэд тогоо, тулга тооцогддог байлаа. Эртний домгоос үзэхэд их хааныг нас барсны дараа тогоо, тулгыг нь Байгал нуурын Ольхон аралд нуусан гэнэ. Энэ шүтээнийг олсноор Монголын Эзэнт гүрэн дахин сэргэнэ гэж төлгөнд буужээ. Монголын хаан цэргээ хайгуульд явуулсныг сонссон Москвагийнхан бас зүгээр суухгүй. Энэ бүх адал явдал тус номонд гарна” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goyo!(14.146.93.113) 2020 оны 08 сарын 24

goyo! zognolt tuuhen zohiol yum bn shu de. Unshij tolgoigoo sergeeye.

0  |  0
Z(202.9.46.191) 2020 оны 08 сарын 23

олж уншнаа

0  |  0
Top