Цалин хөлсийг нь хугацаанд олгоогүй компанид арга хэмжээ авлаа

2020 оны 08 сарын 28

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цалин хөлсийг нь тогтоосон хугацаанд олгоогүй зэрэг зөрчилд "Топ Кюзин" ХХК-д арга хэмжээ авсан талаар өнөөдөр /2020.08.28/ мэдээллээ.

Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Топ кюзин” ХХК хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг талаарх хууль зөрчиж, ажилласан хугацааны цалин хөлсийг олгохгүй байна. Шалгаж өгнө үү” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй байсан зөрчилд цалин хөлсийг нөхөн олгуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүүгий(43.242.243.209) 2020 оны 09 сарын 02

Жунсон контракшнд арга хэмжээ авмаар юм

3  |  0
Цалин өгдгүй жунсон (66.181.161.21) 2020 оны 08 сарын 31

Хэдэн сараар өгдөгүй газар байнаа яаж гомдол гаргадаг вэ

0  |  0
Иршэн(66.181.191.202) 2020 оны 08 сарын 30

Оны эхэнд баталсан орон тоог дахин шинэчилж болох уу\nЮуны тулд оны эрэнд баталдаг билээ\nОдоо бүүр дахин шинэчилж бна

0  |  0
Зочин(103.26.194.146) 2020 оны 08 сарын 29

Заавал өргөдөл гомдол авч байж арга хэмжээ авдаг уу, яг наад зөрчилтэй компаниуд байнаа байна.

0  |  0
Top