Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдаа, эмийн сан, фитнесс, йог, чийрэгжүүлэх төв, сургалтын төв, бассейн, зочид буудал, саун, амралтын газар зэрэг нийт 70428 газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлын талаар мэдэгдэл, зөвлөмжийг 35 мянган аж ахуйн нэгж, байгууллагад хүргэлээ" гэлээ.
Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд руу албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгох зэрэг шийтгэл ноогдуулж, хяналт, шалгалт хийж байгаа аж.
Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй нийт 7500 зөрчил илэрчээ. Ийм төрлийн 4323 зөрчлийг арилгуулсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Илэрсэн зөрчлүүдийг үндэслэн 91 газарт хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчил гаргасан 201 хуулийн этгээд, хувь хүнд 104.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.
Зөвлөн туслах чиглэлээр давхардсан тоогоор шалгалт хийсэн газрууд
Сэтгэгдэл ( 0 )