30 орчим тонн түүхий нүүрсийг битүүмжиллээ

2020 оны 10 сарын 24

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны тавдугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд дараах чиглэлээр хяналт шалгалт хийж байна.

Үүнд агаарын чанарыг сайжруулах бүсэд уурын болон усан халаалтын зуух, ахуйн хэрэглээний зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийг хамруулж зуухны аюулгүй ажиллагаа, үнс баригч /шүүлтүүр/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээ, тээвэрлэлт, хөрсний бохирдол үүсгэж байгаа байдал, түлшний хэрэглээ, татан авалт, түүхий нүүрс түлсэн, зэрэгт урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах 6 аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд Оргилуун гүн ХХК, Мөнх баясах кейсинг ХХК, ЭСЭС Монголиа фүүд ХХК-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрс байсныг битүүмжлэн, Мөнх баясах кейсинг ХХК-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах албан даалгавар хүргүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.233) 2020 оны 10 сарын 24

Xot utaatai bn shy. Ailuud zun nyyrs nuutsluud odoo tyleed bn. Nuguu ailiin yandangiin utaa xyanaad bsan ergyyl ajlaa xiixee bolison yum uu

0  |  0
zochin(66.181.179.175) 2020 оны 10 сарын 24

BU*SDAD SURGAMJ BOLOKHOOR OLIGTOYKHON ARGA KHEMJEE AWCHIKHAACH , NEG OROMDSON YUM KHIIGEED L NUGUU LALARUUD NI TOOKHGUY BAYN BAYN TUUKHII NUURS TULEED L

0  |  0
Top