Оюутны дотуур байрнуудыг халдваргүйжүүлж байна

2020 оны 11 сарын 18

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Их дээд сургуулиудын оюутны есөн дотуур байрны 15400 мкв талбайд ариутгал,халдваргүйтгэл хийжээ. Коронавирусийн голомтод тооцогдсон иргэн Д-ийн явсан маршрутын 15 объектод ЗӨСҮТ-ийн заавар, зөвлөмжийн дор Түвшин билэг Төгөлдөр ХХК ариутгал халдваргүйтэлийг хийж байна. Өнөөдрийн /2020.11.18/ байдлаар Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн яармагийн эрүүл мэндийн төвд нийт 1020 мкв талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн оношилгооны цэгүүдэд халдваргүйтгэл хийнэ хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top