Шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч шинжлүүлэхээр хүргүүллээ

2021 оны 09 сарын 02

Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж байна.

Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын баталсан “Түр заавар”-ыг оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна.   2021.09.01-ны өдрийн байдлаар 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний дүнгээр 55 дээж нь стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй, 53 дээжний хариу гараагүй хүлээгдэж байгаа аж. Мөн СБД-ийн Саруул маркетад худалдаалж буй тарваснаас 10 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүн гараагүй байгаа аж.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top