“Намир” группын ойн арга хэмжээнд оролцсон 25 хүн хордлогод оржээ

2020 оны 08 сарын 31

“Намир” группын ойн арга хэмжээнд оролцсон 25 хүн хордлогод оржээ. Тус группын ажилчдын дунд дэгдсэн өвчний дэгдэлтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байна.

Өнгөрөгч тав дахь өдөр /2020.08.28/ “Намир” группийн 20 жил ойн арга хэмжээнд оролцсон 126 хүнээс 25 хүнд хоол хүнсээр дамжих халдварын шинж тэмдэг илэрчээ. Үүнээс Өргөө амаржих газарт 1 хүн эмчлэгдэн гарч, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 14 хүн эмчлэгдэж байна.

Хүлээн авалтад оролцогсод “М ЖИ СИ ТУР” ХХК-ийн “Брүүк” ресторанд 2020.08.28-ны 17.00 цагаас 20.10 цаг хүртэл шинэ ногооны салат, гичтэй шарсан тахианы мах, блинчикт ороосон цагаан будаа, шүүрхий болгосон үхрийн стейк иджээ. Хүлээн авалтын үеэр “Намир” групп гаднаас 2 төрлийн бялуу, архи, пиво, ус, ундаа, кондейшн зэргийг нэмэлтээр оруулжээ. Тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

“Брүүк” ресторанаас хоолны дээж 9, хоол амтлагч 8, хүнсний ногооны 7 төрөл, өндөг 15 ш, тахианы , үхрийн мах, ундны ус 1 багц, арчдас 16 авч НМХГ-ын Төв лаборатори, МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хүргүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.112) 2020 оны 08 сарын 31

undurjuulsen deglemiin ued iim yum khiisen ter kompanitay kharyutslaga tootsooch uok

2  |  0
Top