Их хэмжээний мөнгөн ус хадгалж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Энэ сарын 2-ны өдөр Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус хадгалж байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн нэгдүгээр багт оршин суух 56 настай эрэгтэй Г гэгч нь өөрийн эзэмшлийн чингэлэгтээ 14.4 кг мөнгөн ус хадгалж байжээ. Шалгалтын явцад дээрх мөнгөн усыг худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон байна. Энэхүү хэргийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар дээрх этгээдэд хэрэг үүсгэсэн байна.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top