Жиминий төрсөн өдрөөр фэнүүд нь сайн үйлсийн ажил хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн дуучин Жиминий араб фэнүүд нь шүтээнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлтгэж байна.

Жимин 1995 оны 10-р сарын 13-нд Бусанд төрсөн. Жил бүр энэ өдөр түүний гадаад, дотоодын фэнүүд буяны ажил хийдэг сайхан уламжлалтай. Тэд цусаа өгөх, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд мөнгө цуглуулах ажил зохион байгуулахаас гадна COVID-19-тэй тэмцэх, Австралийн ойн түймрийг унтраах, Ливаны хямрал, Солонгосын үерт хохирогчид, Хятадын ядуучуудад хандив өгч байлаа.

Энэ удаад түүний Саудын Араб фэнүүд гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлэхээр болжээ. Гурван өдрийн дотор 21 мянган ам.доллар цуглараад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top