ОБЕГ: 16 аж, ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг хэлэлцлээ

2020 оны 09 сарын 11

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн нийт 16 аж, ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд ОБЕГ, БХБЯ, УУХҮЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн 20 гаруй төлөөлөл оролцсон юм.

Хуралдаанаар  есөн хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг олгож, тусгай зөвшөөрлийн эрх бүхий хоёр хуулийн этгээдийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлийг нэмлээ.  

Ингэснээр  26 байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top