Өнгөрсөн долоодугаар сарын 14-нд Нью-Йорк хотод 90 настай хятад эмгэнийг COVID-19-ийн улмаас ад үзэн, зодож, хувцсыг нь шатаасан хэрэг гарсан.
Хонконгийн жүжигчин Дэниел Ву хятад эмэгтэйг шатаасан гэмт хэрэгтнүүдийг олж өгөхөд тусалсан хүнд 15 мянган ам.долларын шагнал өгнө гэж олон нийтийн сүлжээгээр зарласан талаар бид мэдээлсэн билээ. Мөн хятад гаралтай рэп дуучин MC Jin 15 мянган ам.долларын шагнал өгөхөөр болсон юм.
Тэгвэл Нью-Йорк хотын цагдаагийн газраас тус гэмт хэрэгт холбогдуулан 13 настай хоёр хүүхдийг баривчилснаа мэдээллээ. Тэднийг хятад эмэгтэйд халдаж, хувцсыг нь шатаасан гэж үзэж байгаа юм байна. Сэжигтнүүд насанд хүрээгүй тул нэрийг нь нийтэд зарласангүй. Тэднийг санаатай бус халдлага хийсэн буюу гуравдугаар зэргийн гэмт хэрэгт буруутган, гэрбүлийн шүүхээр шүүх гэнэ.
Харин жүжигчин Дэниел Ву “Энэ бол санаатай халдлага байсан. Тэднийг баривчилсан ч арьс өнгөөр ялагаварлан гадуурхсан хэргийг нь авч хэлэлцэхгүй нь” гэж олон нийтйин сүлжээнд бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Buu harmaalaal shaahguyu
Amerikiin mongolchuud butsax xeregtei,unen ayultai bolk bgaam bna Amerikt. Bi CNN,euro news,orosiin bux suvguudiig uzdeg xun. Amerikt yag yu bolood bgaag xaruulj bna,unen aimaar.
gadniihan baitugai zagaan aristan oor aristan ch bai ene hot hyngui, ajilgui hoosorch baigaa, ihenh ni nyyj baigaa shyydee...ezengui met aimaar hotuud yysej baina
ene ulsad ireedui baihgui teneg hymyys l yr hyyhdee tend avaachij amdralaar ni togloh baihdaa, pris ongonii yzel byr ayultai bolno...yuch bolno , urd ni ch baisan odoo bol byr zerlegjsen...