Эрүүлжүүлэх байранд амь насаа алдсан иргэнийг өвчний улмаас нас барсан гэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрүүлжүүлэх байранд нэг хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр тус аймгийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд эрэгтэй хүн ухаан алдаж унасан тухай мэдээлэл Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсэн байна.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Мөрөн сумын харьяат, 32 настай О гэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр шүүхээс шийтгэл авч, тус байранд саатуулагдаж байхдаа нас барсан байжээ.

Талийгаач архины хамааралтай байсан гэх ба шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр түүнийг зүрх, нойр булчирхайн өвчний улмаас амь насаа алдсан гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top