Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэн амь насаа алдсан хэрэг энэ сарын 19-ний өдөр гарсан байна.
Цэргийн баярын өдөр тус аймгийн эрүүлжүүлэх төвд нийт 9 иргэнийг саатуулсны нэг нь Хөвсгөл аймгийн харьяат 52 настай эрэгтэй Ц байсан бөгөөд тэрээр эрүүлжүүлэх байрт ороод амь насаа алджээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач эрүүлжүүлэх байрт орохдоо биеийн байдал тааруу байгаа тухайгаа тус газрын цагдаад хэлж, эмнэлгийн тусламж хүссэн байна. Гэвч тухайн өдөр ээлжинд гарч байсан цагдаа нар иргэний үгийг тоолгүй орхисноос үүдэж, иргэн амь насаа алджээ.
Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр, талийгаачийн зүрх хаагдаж, амьсгалын дутмагшлын улмаас амь насаа алдсан гэжээ. Энэ хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа ба түүний үхлийг гаднын нөлөөгүй гэж дүгнэн, хэргийг хаахаар материал бүрдүүлж, хавсралтаар камерийн бичлэгийг прокурорт хүргүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
мөрөнгийн нэг архичин болтугай үхсэн нь харин сайн хэрэг ямар их гай болдог билээ