Өнөөдөр манай улсад таван хүний нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгааг наркологийн эмнэлгээс хийсэн судалгаанд дурджээ.
Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн дунд архидалт хоёр дахин нэмэгдсэн гэх бөгөөд үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн тоо мөн нэмэгджээ.
Төмөр зам дахь цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ш.Мөнхжих "Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1776 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 2020 онд 6600, 2021 онд 5400 иргэн эрүүлжүүлэгдсэн бөгөөд иргэдийн зөрчил гомдол нь 56.6 хувтай. Ар гэртээ архидан согтуурч агсам тавьсан дуудлага нь 68.6 хувьтай. 15-70 насны эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдэж байгаа бөгөөд үүнээс 16-25 насны эмэгтэйчүүд 50 хувийг нь эзэлж байна. Архи согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэг, зөрчилд холбогдож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэн, хүний амь нас хохирч байгаа учраас архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилж төмөр замын гармаар нэвтрэн гарахдаа анхаарал болгоомжтой зорчих, суудлын галт тэргэнд зорчиж байгаа тохиолдолд эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх, галт тэрэг хөдлөх гэж байгаа тохиолдолд анхааруулах дохиог сонсож, аюулгүйн шар зурааснаас илүүтэй хэтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )