Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж байсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр (2020.09.20) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12 000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдлаа.
Н.Төгсцогт 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор буулган авлаа. Ингэснээр тэрээр холбооны аваргын төлөө Гари Расселтай дахин тулалдахаар болов.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргье