С.А.Есениний хөшөө хүмүүст таалагдсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

Оросын яруу найрагч Сергей Александрович Есенин 1895 оны 10-р сарын 3-нд төржээ. Түүний мэндэлсний 125 жилийн ойд зориулан, Москва хотын С.А.Есениний музейн гадна хөшөө босгожээ.

Үнэнийг хэлэхэд хөшөө хүмүүст таалагдсангүй. Олон нийтийн сүлжээгээр “Үнэхээр муухай хөшөө байна”, “Халтуурдаж”, “Орос орныг доромжиллоо”, “Есенин биднийг уучлаарай” гэх мэт сэтгэгдэл хөвөрч байлаа.

"Реквием по Есенину" нэртэй энэ хөшөөг Григорий Викторович Потоцкий бүтээсэн. 200 гаруй үзэсгэлэн гаргаж, Орос, АНУ, Франц, Мексик, Турк, Канад, Балба, Латви, Армен, Болгар, Румын зэрэг оронд 120 хөшөө босгосон хүн. Андрей Сахаров, Рерих, Александр Солженицын, Боб Марлигийн хөшөөг хийсэн.

"Есенин бол Орос яруу найргийн жигүүрээ хугалуулсан сахиусан тэнгэр. Түүний хувь заяа бол Оросын ард түмний хувь заяа. Түүний яруу найраг Оросын ард түмний уй гашууг илэрхийлдэг” гэж Потоцкий уран бүтээлээ тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.196) 2020 оны 10 сарын 03

Гоо сайханы талаас нь жирийн иргэдэд ямар сэтгэгдэл төрүүлэхээ бодсонгүй, зөвхөн өөрийн сэтгэмжээр дүрслэхээр ийм л эрсдэлтэй байгаа юм.

1  |  0
Top