Японы хошин шогийн жүжигчин Вакабаяши Масаясү саяхан Японы Аялал жуулчлалын газраас жил болгон олгодог Сайто Шигэкигийн шагнал хүртсэн юм. Түүний Монгол, Исланд, Кубад аялсан тухайгаа бичсэн ном уншигчдын сонирхлыг ихэд татсан билээ.
Вакабаяши “Кубад социализм гэж юу байдгийг үзэхээр очсон. Харин Монголд нэг газраа суурин амьдардаггүй нүүдэлчдийг, Исландад байгалийн сайхныг үзэх гэж аялсан” гэж шагнал гардуулах ёслол дээр ярьлаа.
Тэрбээр “Яагаад Монголыг сонирхох болсон маань багадаа үзсэн баримтат кинотой холбоотой. Нэг газраа суурин амьдардаггүй, дандаа нүүж явдаг малчдын амьдралыг харсан минь балчирхан надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Ингээд Монголын тухай ном зохиол уншиж эхэллээ. Унших тусам л Монголд очиж үзмээр санагдаад. Өргөн уудам тал нутаг хязгааргүй үргэлжилнэ гэж бодохоор үгээр илэрийлэхийн аргагүй нэг сонин мэдрэмж төрж байлаа. Ингээд гурван жилийн өмнө Монголд анх очиж үзлээ. Хээр талд очсон эхний өдрөөс л нэг тийм дотно, урьд өмнө ирж ч байсан юм шиг мэдрэмж төрөөд салдаггүй. Морь унаад давхихад сэтгэл уяраад нулимс унах гээд ч байх шиг. Японд харьж ирээд “Өвөг дээдэс минь Монголоос ирсэн байх. Би монгол цустай байж магадгүй” гэж бодоод DNA шинжилгээ хүртэл өгсөн. Харамсалтай нь хариу нь манай өвөг дээдэс хятад хүн болж таарсан” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 8 )
Үхэр төрөлтөн болох гэж тэгтлээ зүтгэх хэрэггүй, залуу минь. Агуу хятад үндэстэн, японы иргэн байх ямар их хувь заяа вэ?
KKKKK MONGOL BAIG MAGADGUI GESEN HYTAD TSUSTAI BAISAN GENE YASAN TSAGAAHAN ZALUU VEE HUURHII MONGOLD IRJ BAI MINII DUU WELCOME TO MONGOLIA BUCABAYASHI MASAYASU DUU
minii eh oron ogoomor saihan nutag shu .
хэ хэ хеерхен юм бэ...монгол байхгуй яав даа.гэхдээ л сайхан сэтгэлтэй юм
Хөөрхөн ухаалаг залуу юум! Манай үхэрүүдээс хэдийгч хамаагүй өгөөд солоод авахсан.Ийм залуусл манайхыг улс шиг улс болгоношдээ!
ynen setgeleesee mongoliig yzej baharhaj baigaa ni saihan baina , mongoliig surtalchilsan saihan um bolj....
zov saihan zaluu baina daa, setgel hodolj chadaj baina gedeg chin ...mongoliin nutgaar aylahdaa hyn gedeg ni haragdaj baina hen baih ni hamaagui
ha ha ha ha china golog bna shdee\n