ЦАГ АГААР: Өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ БАЙНА

2020 оны 10 сарын 09

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

 

2020 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top