ЦАГ АГААР | Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар агаарын температур дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

10-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +1...+3 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top