Есдүгээр сард цаг агаар эрт сэрүүсэх төлөвтэй байгааг Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Ялангуяа сарын эхэн болон сүүлээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй бөгөөд зарим үед уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байна. Мөн шөнө дөө агаарын температур огцом буурч, хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ердийнхөөс эрт ажиглагдах магадлалтай байна.
Иймд тариаландчид цаг агаарын богино хугацааны мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, ургац хураалтын ажлаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зөв төлөвлөхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )