ЦАГ АГААР| Говь, талын нутгаар салхи шуургатай байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 10 сарын 25

 

 

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

25-нд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

 

10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0...+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top