ЦАГ АГААР | Нутгийн зарим хэсгээр нойтон цас орно

Б.Сэцэн | Zindaa.mn
34 минутын өмнө

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Өндөрлөг даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчид анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Архангайн ихэнх сум, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Дундговь, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, +12...+14 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top