Хятад Австралиас нүүрс импортлохыг ЗОГСООХ чиглэл өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

БНХАУ-ын гаалийн алба Хятадын төрийн өмчит ган үйлдвэрлэгч болон цахилгаан станцуудад Австралийн нүүрс импортлохыг даруй зогсоох аман чиглэл өгсөн тухай “The Guardian” эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэ хязгаарлалт дулааны болон коксжих нүүрсийг хамрах гэнэ. “S&P Global Platts” цахим хэвлэлд мэдээлснээр, Хятадын хамгийн том эрчим хүчний үйлдвэрлэгч “Huaneng Power International”, “Datang International Power Generation Company”, “Huadian Power International”, “Zhejiang Electric Power” зэрэг томоохон үйлдвэрүүдэд энэхүү чиглэлийг өгсөн аж.  

Энэ жил Хятад улс Австралийн арвайд гаалийн татвар ногдуулах, тус улсын таван махны үйлдвэрээс мах импортлохыг хориглох, дарсны импорттой холбоотой шалгалт явуулах зэргээр Австралийн экспортлогчдын эсрэг өргөн хэмжээний арга хэмжээ аваад байна. Хязгаарлалтын арга хэмжээг нүүрс, төмрийн хүдрийн салбарт өргөжүүлснээр Хятад улс Австралид үзүүлж буй эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Австрали 7.3 тэрбум ам.долларын нүүрс Хятад руу экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өсжээ. Австралийн төмрийн хүдэр, баяжмалын экспорт энэ хугацаанд мөн 16 хувиар өсөж 43 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Австралийн Засгийн газар коронавирусний гарал үүслийн талаарх олон улсын хараат бус шалгалт явуулахыг уриалсан нь Хятадын дургүйцлийг хүргэсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.149) 2020 оны 10 сарын 14

Ene hoorond tumur zamaa turgen barichih

0  |  0
m(202.55.191.130) 2020 оны 10 сарын 12

tun zoboo, manaid ih ashigtai bolj bna.vldsen 3 sardaa nvvrs zesee sain garval mongol uls ene jil aldagdalgui tosv garah bhaa..

0  |  0
буурах (66.181.166.134) 2020 оны 10 сарын 12

Австралиас нүүрс авахаа бууруулна л гэдэг, худлаа шүү. монголчууд баярлаад хэрэггүй. Австрали, Хятад хоёр бол наймааны том түншүүд. улс төрөөр муудалцаж бсан ч наймаагаа зогсооно гэж бхгүй. үнэхээр бууруулах юм бол манайд ашигтай

1  |  2
Top