БНХАУ-ын эрх баригчид Австралитай хийх стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээнд оролцох оролцоогоо хугацаагүйгээр зогсоосон тухай БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооноос өнөөдөр гаргасан мэдээлэлд дурджээ.
Сүүлийн үед Австралийн Засгийн газрын зарим төлөөлөл хүйтэн дайны үзэл, үзэл суртлын өрөөсгөл хандлага дээр үндэслэн хоёр улс хоорондын хэвийн харилцаа, хамтын ажиллагаанд саад учруулсан хэд хэдэн арга хэмжээ авлаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо пүрэв гарагаас эхлүүлэн (2021.05.06) Хятад, Австралийн стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээний хүрээн дэх бүхий л арга хэмжээг хугацаагүй зогсоож байна гэж мэдэгдэлд онцолсон байна.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Канберра “Нэг бүс Нэг зам” санаачилгын хүрээнд тус улсын Викториа муж Хятад улстай байгуулсан хэлэлцээрүүдийг цуцалсан тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )