Тайванийн Ланюй арлын оршин суугч Ли гэгчийн наран шарлагын газраас олсон кашалот халимны гулгидас зургаан сая тайвань доллар буюу 210 мянган ам.доллароор үнэлэгджээ.
“Taiwan News” хэвлэлд мэдээлснээр, Ли хар өнгийн, анхилуун үнэртэй чулуу олж, гэртээ авчирсан байна. Найзынхаа зөвлөснөөр тэрбээр дөрвөн кг жинтэй олзныхоо хэлтэрхийг Гаосюны үндэсний их сургуульд шинжилгээнд өгчээ. Тус их сургуулийн биологич Ченг Ши Ие энэхүү чулуу нь кашалот халимны гулгидас болохыг тогтоосон байна. Энэ нь маш ховор бөгөөд үнэтэй олдвор гэнэ.
Эрдэмтний хэлснээр, олдворыг “хөвдөг алт” буюу кашалот халимны гулгидас гэдэг бөгөөд энэ нь далайн амьтны хоол боловсруулах эрхтэнд үүсдэг байна. Кашалот халимны гулгидсыг үнэртэн үйлдвэрлэхэд ашигладаг гэнэ.
Зах зээл дээр нэг кг халимны гулгидасны үнэ 50 мянган ам.долларт хүрдэг байна. Ли уг олзоо худалдаж олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )