Хятадын зүүн хэсэгт эрдэмтэд үлэг гүрвэлийн үр хөврөл бүхий чулуужсан хоёр өндөг олжээ.
Үлэг гүрвэлүүд шувууны адил өндөг гаргадаг байжээ. XIX зууны сүүл үед Хятад болон бусад орнуудад үлэг гүрвэлийн чулуужсан олон тооны өндөг олж байсан ч дотор нь үр хөврөл хадгалагдаж үлдсэн нь цөөн байдаг аж.
Эл ховор олдворыг Жянси муж дахь хожуу Цэрдийн галавын буюу 66-72 сая жилийн настай чулуулагт илрүүлжээ. Зууван хэлбэртэй 9 см голчтой өндөг нь нугасан хошуут үлэг гүрвэлийнх гэж эрдэмтэд таамаглаж байна. Хэрэв энэ таамаг үнэн бол ийм төрлийн үлэг гүрвэлийн хамгийн сайн хадгалагдаж үлдсэн үр хөврөл болох юм.
Ийм төрлийн олдворууд үлэг гүрвэлийн үр хөврөлийн хөгжил, хувьслын талаар илүү ихийг олж мэдэхэд тус болно мэдлэгийг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өнгөрсөн, завхарсан үлэг гүрвэл вэ тээ?