Өнгөрсөн жил амиа хорлосон Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Кү Харагийн гэрт хулгай орж, сейф нь алдагджээ. Dispatch агентлагийн мэдээлснээр хулгайч Харагийн сайн танил байх магадлалтай гэнэ. Учир нь тэр гэрийн доторх байрлал, сейф хаана байгааг тун сайн мэдэж байсан нь камерын бичлэгээс харагдаж байжээ.
Хэрэг энэ оны нэгдүгээр сард болсон бөгөөд нийтэд одоо л мэдээлж байгаа нь энэ юм. Харагийн гашуудлын 49 хоног дууссаны дараа гэрт хэн ч байхгүй байгааг ч хулгайч сайн мэдэж байсан байна. Сейфэнд дуучин бүсгүй хуучин гар утас, чухал барим бичгээ хадгалдаг байжээ.
Цагдаагийн газраас одоо болтол хэргийг илрүүлж чадаагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )