ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо.

Их чуулганы гишүүн 58 академич байдгаар өнөөдрийн хуралдаанд 49 академич оролцож, 47 нь одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд санал өгчээ.

Ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм.

Шинжлэх ухааны академийн санхүүжилт 2016 онтой харьцуулахад санхүүжилт хоёр дахин, орлого 3.6 дахин нэмэгджээ. Тодруулбал санхүүжилт 2016 онд 14.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 23.6 тэрбум төгрөгт хүрчээ.

“Шинжлэх ухаанд хандах хандлага өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр ч анхаарч ажиллалаа. Бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөц, цалин урамшуулал дээр анхаарах зүйлүүд бий” гэж Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ онцолсон юм.

Шинжлэх ухааны ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.224) 2020 оны 10 сарын 22

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгохын тулд хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top