Монгол-Германы эрдэмтэд Хархориныг дахин таван жил судална

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийн Өвөг ба эртний түүхий археологийн хүрээлэн Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгасан байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын малтлага, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлж байсан юм. Энэ жил хоёр улсын археологийн экспедицийн хугацаа дуусаж байсан бөгөөд хоёр тал хэлэлцсэний эцэст дахин таван жилээр сунгахаар болжээ. Хамтарсан судалгааны ажлын үр дүнд 2006 онд Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойн нэгдсэн судалгаа, Чингис хаан болон түүний өв залгамжлагчдын судалгааг шинэ түвшинд гаргасан юм.

Монгол-Германы эрдэмтдийн хамтарсан судалгааг 2005, 2009, 2014 онуудад тус бүр таван жилээр сунгасан байдаг. Хамтын ажиллагааны гэрээ 2024 оныг дуустал хийсэн бөгөөд судалгааны үр дүн зэргээс хамааран дахин сунгах талаар ярилцаж болно гэдгийг Боннын их сургуулиас мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадаадынхан больмоор(65.49.38.141) 2019 оны 06 сарын 28

Монголыг гадаадын маш олон орон маш олон жил бүхий л салбарт судалсаар ирсэн. Одоо больмоор юм. Монголын судлаачидаа дарамталж зайлуулж, өрсөлдөгчгүй болгосоор байгаа одоогийн ШУА-н удирдлага гэж бөөн хээл хахууль, албан тушаалын наймаа, бүлэглэлийн ажиллагаанд орсон. Бүгдийг солих хэрэгтэй. Өөрсдийн хүмүүсдээ акакдемич цол өгнө. Доржготов, Рэгдэл нарын бүлэглэл гэж улс төрийн бүлэглэл байнаа байна.

0  |  0
Top