Э.Бат-Үүлийн ГЭМ БУРУУГ ирэх сард шүүхээр боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүн холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгч Н.Жаргалсайханы ар гэрт ажил явдал гарсан гэх шалтгаанаар хурал хойшиллоо. Уг хурал ирэх арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлогдсон байна. 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ гэмт хэрэгт Э.Бат-Үүл нарын 11 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.27.146) 2020 оны 10 сарын 29

Монголын шүүх үнэхээрийн болохгүй болчихсон юм байна 9 удаа буцна гэж юу байхавдээ .Шүүхээ орвонгоор нь өөрчилж үзэх л үлдэж дээ

0  |  0
Үнэн(202.9.46.53) 2020 оны 10 сарын 28

Буурал авилгалч маань хүүтэйгээ нийлж залилан хийсэн нь илэрч дээ. Цаашилбал дүү Батхүү нь Эрдэнэтийн 49 луйварт оролцсон. За тэгээд нарийн ярьвал Зоригитйн гэр малгайгаа мартсанаас аваад улсын баатар цолыг Эби өгсөн нь авилгалын сүлжээ үүсгэснийг нь харуулдаг. Батж Батбаяр гээд АН-ынхан бүгд гэмт бүлэглэлийн цусан тангараг өргөж зүүн гарын чигчий хургууаа тасдсан байгаа. Итгэхгүй бол тэдний хурууг хараарай.

1  |  0
Амар(124.158.64.153) 2020 оны 10 сарын 28

Ямар ядаргаатай шүүх гэгч вэ. Хурдан нэг талд нь гаргаж болдоггүй юм уу?

0  |  0
Top