Канадын брэнд ковидийн үед гэрээс ажиллахад өмсөх загвараа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Covid-19  цар тахлын үед олон компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байгаа билээ. Гэхдээ гэрээс ажиллалаа гээд өөрийгөө гаргуунд нь орхиж болохгүй.

Zoom-ээр хурал хийж, Skype-ээр гэрээ хэлэлцээр байгуулахад сайхан харагдах шаардлагатай. Гайгүй харагдах гээд өдөржин гэртээ костюм өмсөөд суугаад байх хэцүү.

Тэгвэл Канадын Henri Vézina брэнд цар тахлын үед гэрээс ажиллахдаа өмсөх шинэ загваруудаа танилцууллаа. Эрчүүдэд зориулан, пиджак, цамцтай ч өмдгүй ажиллах загвар гаргасан. Гэрт байхад өмд харагдахгүй болохоор тэр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top