YouTube | Хамгийн их хандалттай бичлэгээр Baby Shark дуу тодорлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Өмнөд Солонгосын хүүхдийн дууны Pinkfong компанийн “Baby Shark” дуу дүрс бичлэгийн алдарт YouTube хуудасны хамгийн хандалттай бичлэгээр тодорлоо. Энэ дууг одоогийн байдлаар 7.04 тэрбум удаа үзээд байна.

 Ингэснээр өмнөх рекордыг эзэмшигч Луйз Фонсигийн “Despacito” дууны амжилтыг эвдсэн юм. Одоогийн байдлаар “Despacito” дууг 7.03 тэрбум удаа үзжээ.

Хүүхдийн дуу, хүүхдийн контент үйлдвэрлэдэг Pinkfong компани зөвхөн YouTube дэх хуудсаараа 5.2 сая ам.доллар олоод байна.

Уг дууны эх хувилбар нь 2007 онд зохиогдсон байдаг. Тухайн үед Германын дуучин “Kleiner Hai” нэртэйгээр анх цацаж байжээ. Гэвч дээрх дуу нь европдоо бага зэрэг алдаршаад өөр амжилт олоогүй юм.

Харин Өмнөд Солонгосын Pinkfong компани зохиогчийн эрхийг авч улмаар 2015 оны арванэгдүгээр сард YouTube хуудсанд албан ёсоор оруулжээ.

 


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top