Фото: Саятан модель Кендалл Женнер 25 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделийн нэг, алдарт Кардашьян гэрбүлийн төлөөлөгч Кендалл Женнер өнөөдөр 25 нас хүрлээ.
 

Женнер 25 насаа олон сая долларын хөрөнгөтэй, олон нийтийн сүлжээний хэдэн сая дагагчтайгаар угтаж байна.

Ким Кардашьян, Кендалл Женнер, Софи Тернер. 2019 он

Түүний хөрөнгийн хэмжээг шинжээч нар ч тодорхой мэддэггүй бол харин олон нийтийн сүлжээний дагагчдын тоо нь ил тод.

Мадам Тюссогийн музей дэх барималтайгаа цуг. 2016

Instagram-д 141,47 сая, Facebook-т 16,6 сая, Twitter-т 30,14 сая дагагчтай.

Белла Хадид, Кендалл Женнер. 2017

Forbes сэтгүүл Кендалл Женнерийг дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч гэж дүгнэсэн бөгөөд 2018 онд тэр зөвхөн загварын ертөнцөөс 22,5 сая ам.долларын орлого олсон байлаа.

Кендалл Женнер, дизайнер Карл Лагерфельд. 2015 он

Кендалл Женнер 1995 оны 11 дүгээр сарын 3-нд төрсөн.

Модель Кендалл Женнер

14 настайдаа “Кардашьяны гэрбүл” реалити-шоунд оролцож байхдаа анх загварын тайзанд гарч байжээ.

Анна Винтур, Грейс Коддингтон, Кендалл Женнер. 2015 он

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 ()  0 секундын өмнө

Top