ОХУ-ын Туту аялал жуулчлалын үйлчилгээний компаниас “ОХУ-ын хамгийн өвөрмөц баримал, хөшөө” шалгаруулах уралдаан зарлажээ. Тус уралдааныг бүс нутгаар хуваан, нийт 10 үе шаттай явуулах бөгөөд Сибирь, Байгалийн бүс нутгийн санал асуулгыг аравдугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2 хүртэл явуулсан байна.
Энэ бүсэд Тувагийн бичиг үсэгт зориулсан хөшөө 32,76 хувийн саналаар тэргүүн байрыг эзэлж, финалын шатанд шалгарчээ.
Сибирь, Байгалийн бүс нутгийн шилдэг 10 хөшөө
1 байр – Тувагийн бичиг үсэг (Белдир-Кежии, Тува): 4763 санал
.jpg)
2 байр – Лениний толгой (Улаан-Үд, Буриад): 2366

3 байр - Тарвас (Р411 зам, Хакаси): 1772

4 байр – Аялагч мэлхий (Томск хот): 1326
.jpg)
5 байр – Нохойтой эр буюу архичин Вася (Красноярск хот): 939
.jpg)
6 байр – Жуулчин (Алтай): 873

7 байр – Гүзээлзгэнэ (Эрхүү муж): 828
.jpg)
8 байр – Төмс (Мариинск хот, Кемеровск муж): 728
.jpg)
9 байр – Ленноны нүдний шил (Бирюзовая Катунь бааз, Алтай): 610
.jpg)
10 байр - Дизайнер (Красноярск хот): 336
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )