Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр, загвар өмсөгч Лили Олдриж 35 нас хүрлээ.
Их Британийн уран зураач Алан Олдриж, Playboy сэтгүүлийн модель Лора Лайонснарын охин Лили моделийн гараагаа 16 настайдаа эхэлсэн юм.
Анхны ажил олгогч нь Abercrombie&Fitch байлаа.
2003 онд Испанийн Vogue-тэй гэрээ байгуулсан нь түүний загварын том сэтгүүлийн нүүрэнд гарахын эхлэл байв.
2009 онд Victoria's Secret-тэй гэрээ байгуулснаар тэр сахиусан тэнгэр болсон билээ.
2019 онд үнэртэн, гоо сайхны брэндтэй болж, YouTube сувгаа нээсэн.
Түүний нөхөр нь Kings of Leon рок-группын лидер Калеб Фоллоуилл.
Сэтгэгдэл ( 0 )