Шинэ төрлийн коронавирусний халдварын тоо эрс нэмэгдсэн тул ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаанаас ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл боловсрол, соёл урлаг, спортын бүхий л арга хэмжээг хааж, баар, рестораныг цагийг хязгаарласан. Энэ шинэ жилээр ямар нэг тоглолт, концерт Москвад болохгүй. Шинэ жилээр их орлого олдог дуучин, жүжигчин гэх мэт урлагийнхан энэ шийдвэрийг эсэргүүцэн хүлээн авсан юм.
Лев Лещенко, Валерий Меладзе, Наташа Королева зэрэг ОХУ-ын алдарт дуучид хөл хорионы улмаас орлогогүй болж, амьдрал нь хэцүү байна гэж мэдэгдээд Засгийн газраас тэднийг дэмжих бодлого баримтлахыг уриалсан билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар “Засгийн газраас урлагийн салбар, уран бүтээлчдийг цар тахлын үед дэмжих ямар нэг тусгай шийдвэр гаргахгүй. Кино зураг авалт, телевизийн ажлыг хориглоогүй байгаа. Одоо цар тахлын үе гэдгийг ойлгох хэрэгтэй. Урлагаас гадна хохирол амсаж байгаа өөр олон салбар бий шүү дээ” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )