АНУ-ын Нью-Йорк хотоос гаралтай реппэр Action Bronson “Монгол” нэртэй шинэ дуу гаргаж, клипжүүлжээ.
Хэдийгээр энэ дууны нэр “Монгол” боловч угтаа монголын тухай нэг ч утга илэрхийлээгүй аж. Тэрээр энэ дууныхаа тухай дараах зүйлийг ярьжээ.
“Юу гээч Монгол гэдэг бол нэг тийм зэвүүн нэр. Тиймээс энэ нэрийг сонгосон. Хүмүүс зүгээр сонсоод үз л дээ. Түүнээс биш би ийм тийм гэж ярьмааргүй байна” гэж Америкийн реппэр Action Bronson ярьжээ.
Дээрх дуу нь өчигдөр YouTube хуудаснаа байршсан байна.
Нью-Йорк хотоос гаралтай Action Bronson 2008 оноос идэвхтэй уран бүтээл хийж эхэлсэн. Нийт таван цомог гаргаад байгаа. Шинээр гаргасан “Монгол” нэртэй дуу нь удахгүй худалдаанд гарах “Only for Dolphins” цомогт багтжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол гэхээр гадныханд нэг хүдэр чийрэг биетэй Баатарын дүр сэтгэлд нь буугаад байдаг , монгол ирээд харахад нь амь нь хаана байна гэмээр хорчигор туранхай хүмүүс гудамжаар дүүрэн
Бүхэл бүтэн улсын нэрээр зөвшөөрөл авалгүй дууныхаа нэрийг нэрлэж болдог юм уу. Ямар утгатай дуу вэ.