Исламийн шашинтай эмэгтэйчүүд толгойгоо далдалсан хижаб хэмээх өмсгөл өмсөх үүрэгтэй. Сомали гаралтай загвар өмсөгч Халима Аден бол дэлхийд хамгийн анхны хижабтай модель гэж алдаршсан хүн. Гэвч Аден шашны ёс заншил, итгэл үнэмшлээ даган, 23 настайдаа загвар өмсөгчийн ажлаа орхиж байгаагаа зарлалаа.
Халима загварын ертөнц түүний шашин шүтлэгийг үл хайхран, итгэл үнэмшлийг нь гутааж байсан тул ийнхүү ажлаа орхихоос өөр аргагүй болсноо мэдээлжээ.
American Eagle компанийн сурталчилгааны зураг авалт дээр түүнийг толгойдоо хижабын оронд жинс углуулсан нь үүний нэг тод жишээ гэж хэлсэн байна.
Халима “Би дандаа урт хувцас өмсдөг байсан. Яагаад толгойдоо жинс тавихыг зөвшөөрсөн бэ гэж үү? Тэр үед би маш их айсан байсан. Зураг авалтын дараа буудалдаа ороод зөндөө уйлсан. Гэхдээ моделийн замналаа илүүд үзсэн би өөрөө буруутай. Мөн загвар зохион бүтээгч исламын шашинтай хүн байхгүйд загварын ертөнц буруутай” гэж ярьсан байна.
Аден 2016 онд “Америкийн Мисс” тэмцээнд оролцоод алдаршсан. Удалгүй загварын IMG агентлагтай гэрээ байгуулж, Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож, загварын тайзанд гасан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Teneg laliin har we yadag
Medeej sanaatai l jeans tolgoid ni umsuulj baihgui yu hristos shashintnuud hariugaa avah gej!